Сэлбэг, Засвар Үйлчилгээ 

Таны итгэлт хамтрагч Massey Ferguson төхөөрөмжид зөвхөн өөрийнх нь үйлдвэрийн сэлбэг хэрэгсэл цорын ганц зөв сонголт нь юм.

Бид таны төхөөрөмжид чухал шаардлагатай олон төрлийн сэлбэгүүдийг байнга нөөцөлж бэлддэг тул та өөр тийш явах шаардлагагүй. 

Бид газар тариалангийн техник худалдаалж эхэлснээс хойш сэлбэг болон засвар үйлчилгээг харилцагчиддаа чирэгдэлгүй ханган нийлүүлж, сэлбэгийн бэлэн байдлыг өндөр түвшинд хангаж, түргэн элэгддэг болон тусгай эд ангийн сэлбэгийн нөөцийг оновчтой бүрдүүлэн харилцагчдад үзүүлэх үйлчилгээг илүү хүртээмжтэй, шуурхай байлгах нь манай хамт олны гол зорилго бөгөөд Challenger, Massey Ferguson болон Solis брэндийн техникүүдийн сэлбэг хэрэгслийн хангалттай нөөц бүрдүүлэн ажиллаж байна.
Хаврын тариалалт болон намрын ургац хураалтын өмнө харилцагчдын техникүүд дээр үзлэг оношилгоо хийж шаардлагатай сэлбэг хэрэгслийн захиалгыг авч сэлбэгийн нөөцийг байнга шинэчлэн бүрдүүлдэг ба нөөцлөөгүй сэлбэгийн захиалгыг AGCO-ийн Хятад дахь агуулахаас газраар 7-12 өдрийн дотор, харин яаралтай үед 3-5 хоногийн дотор нийлүүлдэг давуу талтай болсон юм.
Манай санал болгож буй ХАА-н тоног төхөөрөмжүүд харилцагч таны ажлын бүтээмжийг нэмэгдүүлж цагийг тань хэмнэнэ гэдэгт бид итгэлтэй байна.