agco_logo_type
MFlogo RGB187_K

New Gobi Star LLC нь AGCO Сorp-ийн албан ёсны дилерын эрхтэйгээр хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн худалдаа, сэлбэг хэрэгсэл болон засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компани юм.

Бид дэлхийд танигдсан Америк брэнд болох Massey Ferguson-ний ангилангийн комбайн, тариа хураах комбайн болон тракторуудыг үйлдвэрийнх нь баталгаатайгаар Монголын зах зээлд нийлүүлж байна. Зардал хэмнэлт, үрийн алдагдалгүй ургац хураалт, ажлын өндөр бүтээмж болон ашиг орлогын үлэмж өсөлтийг Massey Ferguson-ы төхөөрөмжүүдийг нэвтрүүлэн ашигласанаар бий болдогтой дэлхийн өнцөг булан бүрт тариалан эрхэлж буй үнэнч хэрэглэгчид нь санал нэгддэг. Бид албан ёсны дилерийн шугамаараа баталгаат сэлбэг хэрэгслийг үйлдвэрлэгчээс шууд татан нөөцөлдөг учир сэлбэг нийлүүлэлт болон засвар үйлчилгээг харилцагчиддаа цаг алдалгүй хүргэн ажилладаг юм.

AGCO нь маш өвөрмөц бөгөөд гайхалтай түүхтэй брэнд юм. Бүх зүйл 1990 оноос эхэлж, байгуулагдсанаасаа хойш хоёрхон жилийн дотор хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргасанаар тэдэнд асар хурдацтай өсч дэвших боломж олдсон юм. AGCO 1994 онд дэлхийн хамгийн нэр хүндтэй ХАА-н тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн нэг Massey Ferguson-ийг өөртөө нэгтгэж 1997 онд Германы томоохон тоглогч FENDT-ийг мөн элсүүлэн авсан билээ. Шинэ мянган шинэ боломжуудыг нээж 2002 оноос Challenger, 2004 онд Valtra брэндийг худалдаж авсан байдаг.

Трактор


Комбайн


Сэлбэг, Засвар


Дүүжин Техник

Өвс хаман боогч


Үрлэгч

Ангилангийн Комбайн